Мэдээллийн технологи миний амьдралд

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Зулаа

Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, программ хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ". Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. Мэдээллийн технологи миний амьдралд томоос том боломжийг нээж өгсөн гэж би боддог юм. Мэдээж миний амьдралыг мэдээлэл хэмээх асар том нэгэн ертөнцтэй холбож өгсөн.

Жил ирэх тусам л мэдээллийн технологи нь хөгжиж нийгмийн амьдралд маш үнэтэй хувь нэмрээ оруулж бидний амьдралын нэг салшгүй хэсэг болж өгдөг. Орчин үеийн хүн бүрийн хэрэглэх зайлшгүй шаардлагатай мэдээлэл технологийн нэг зүйл бол яах аргагүй компьютер бөгөөд бүр цаашлаад интэрнет юм. Нэг үе мода монголоор дуусдаг гэж ярьдаг байсан. Бид мэдрэмжгүй дээ, эсвэл тэнэгтээ, мода ойлгох чадваргүйдээ, стил имижийг ойшоодоггүй дээ, хоцрогдсон бүдүүлэгтээ энэ үгний эзэд болоогүй. Харин мэдээллийг хамгийн сүүлд авдаг байсан болохоор л тэр. Бид Орос монгол хоёрхон телевизийн суваг үзээд радио сонсож, цөөн хэдэн сонин уншиж хогтой хоггүй бүх мэдээллийг хоцорч авдаг байсан. Гэтэл одоо интернэтийн буянаар гэрээсээ гарахгүй хэл сурч, ажил хийж мөнгөтэй болж, цахим ертөнцөд өөрийн гэсэн орон зайг бий болгож, найз нөхөдтэй болж , онлайн дэлгүүр хэсэж, заавал номын санд сууж шарлаж муудсан хуудас эргүүлэх гэж гараа шүлсдэж ном унших шаардлагагүй болсон. Hi5-аар дамжуулан найз нөхдийн хүрээгээ тэлж, блогпост дээр  үзэл бодлоо илэрхийлж, Google, Yahoo ашиглан хэрэгтэй мэдээллээ хайж, интернэтээр татварын тайлангаа илгээж, бичиг цаас тэвэрч замын түгжрэлд орохгүйгээр ажлаа амжуулах, тэр ч бүү хэл хайр сэтгэлээ хүртэл интернэт ашиглан илчлэх болсон. Энэ бүхнээс харахад интернэтийг ашиглаж өөрийгөө хөгжүүлж, улс орныхоо ирээдүйг илүү гэгээлэг сайхан болгохын тулд залуус бид илүү их хичээж, өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Бидэнд  өмнөх үе минь цаг хугацаа, хөдөлмөрийг минь хэмнэх техник технологийг бүтээгээд бэлдээд өгчихсөн байхад жаахан л цаг, ухаан, бас хичээл зүтгэл гарган түүнийг сурч эзэмших хэрэгтэй. Мэдээллийн технологи бидний амьдралд өргөн нэвтэрч байгаатай холбогдоод ч тэр үү сүүлийн үед бидний хэсэг хүмүүс орчуулгын талаар их өгүүлэх болж. Ялангуяа бидний хувьд шинэ гэж хэлж болох мэдээллийн технологийн талаар. Би ч энэ хүмүүсийн тоонд бас орж байгаа болохоор энэ талаар бодож явдаг зүйлсээ хуваалцах гэсэн юм.
Миний бодлоор орчуулга хийхдээ аль болох монгол үгээ авах хэрэгтэй, хэрэв тэр үг нь байхгүй бол ямар нэг зүйлтэй зүйрлүүлэн тухайн үгний утгыг баяжуулах. Үг олдохгүй гэж санаа зовох хэрэггүй тайлбар толиноос харах эсвэл хэл шинжээчээс асуух замаар ихэнх тохиолдолд олдоно, гэхдээ үнэхээр олдохгүй бол үг шинээр үүсгэх эсвэл зээлдэж авах хэрэгтэй. За тэгээд зүйрлэхдээ хүн бүхэнд ойлгомжтой байлгах гээд нэг үгийг хэт олон бас хоорондоо авцалдаагүй салаа утгатай болгох нь утгагүй, тиймээс түгээмэл хэрэглэдэггүй боловч утгыг гаргаж байгаа үгийг ашиглах нь зөв. Энэ талаар Ленин багш маань "Үйлдвэрийн сонин сая сая хөдөлмөрийн хүмүүст хялбар ойлгомжтой байх ёстой. Гэхдээ хялбарчлах нэрээр хэт дур мэдэн аашилж болохгүй. Боловсрол муутай уншигчийн хэмжээгээр бус, харин хэлбэрэлтгүйгээр маг алгуурхан тун болгоомжтойгоор тэдний хөгжил, боловсролын хэмжээг өөд татах хэрэгтэй" гэж хэлсэн болохыг
ХэлЗасаг сайтаас олж үзлээ, хуучин нийгмийн агуулгатай болохоос санаа бол маш зөв. Мөн Оксфорд дээрх үгний анхдагч утга нь шинээр гарсан үгтэй авцлдахгүй байх тохиолдолд олон байна. Жишээлбэл програмчлалын хэл дээр бичсэн кодыг машинд ойлгомжтой хоёртын хэлбэрт шилжүүлэх үйлдэл нь бичиг баримтыг эмхэтгээд, хэнд ч ойлгомжтой хэлбэртэй төстэй санагдаад compile буюу эмхэтгэх гээд авчихаж. Мэргэжлийн хүн нь ийм утга байдгийг нь мэдээд бас хэнд ч хүртээмжтэй тайлбар толь байхад болох бишүү. Бас компьютер байна, compute гэдэг нь тооцоолоод хариу гаргахыг хэлдэг байж гэтэл computer нь тэр ажлыг үйлддэг зүйл буюу тооцоологч эсвэл тооцоолуур. Гэтэл яагаад бид эмхлэх гээд явахын оронд компайл, компилятордох эсвэл хөрвүүлэх гэж авах ёстой гэж? Энэ мэт жишээнүүд олон байдаг. Гэлээ ч огт холбогдолгүй үг авч байгаа биш мэдэхгүй хүн яг утгыг нь мэдэхгүй ч төсөөлөл бол бууна. Гэхдээ үүгээрээ бүх үгийг монголчлох эсвэл зүйрлэх ёстой гэсэнгүй харин энэ арга нь бидэнд эх хэлээ хадгалж үлдэх, үгсийг илүү эргэлтэнд оруулах мөн хэнд ч ойлгомжтой байх хамгийн дөт, зөв зам мэт санагдаж буй учир хэллээ.
Гэхдээ энэ үг сонголт, орчуулгын асуудал мэдээллийн технологийн бидэнд ямар хамаатай юм бэ, бидний ихэнх нь мэддэг болохоор бидэнд англиар ашиглах нь хялбар байна ш дээ гэж та бодож байна уу? Үгүй шүү, харин ч бүр илүү хамаатай гэхдээ таныг хэл шинжээч бол гээгүй. Яагаад хамаа? Өнөөдөр мэдээллийн технологи гээч зүйл бидний амьдралд угаасаа эргэлт буцалтгүй орчихож тэгээд ч мэдээллийг шороон түмэн хүнд хамгийн хурдан хүргэх хэрэгсэл нь болчохсон болохоор бидэнд хамаагүй зүйл биш тэгээд ч бид чинь бас эх хэлээ мэдэх ёстой юм байнаа биз дээ. Ялангуяа та эх хэл дээрээ агуулга үүсгэж, орчуулга хийж эсвэл шинэ програм бичиж байгаа бол.

Talking dog

2011 оны 05-р сарын 09 Нийтэлсэн Зулаа

Видео камер

2011 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Зулаа
11-02-27 22:36

kt_zuvluguu_video-cam_0048

Ямар зориулалтаар ямар камеруудаас сонгож болох талаар хүргье.

1. Гэрийн болон амралтын бичлэг хийх

Төрсөн өдрийн баяр, хүүхдийн хөлд орж байгаа үе, амралтын найзуудтайгаа уулзах уулзалт мөн сургуулийн тэмцээнүүдийг би камераараа бичихийг хүсэж байна. Би зугаалгаар авч явах учир авч явахад тохиромжтой байх нь нэлээд чухал. Надад нэг их фантаз буюу уран зөгнөл хэрэггүй, гэхдээ би жижиг засвар хийчихдэг мөн ердийн эффектүүд өөр дээрээ байдаг камер сонирхож байна. Би амархан тохируулгатай амархан гаралттайг сонирхож байна.

ЭНЭ БҮЛЭГТ ОРЖ БОЛОХ ҮЗҮҮЛЭЛТ:

  • DESIGN(Дизайн): horizontal (Босоо), vertical (Хэвтээ), compact (Авсаархан), ultracompact (Маш авсаархан)
  • LENS TYPE(Дурангийн хэлбэр): 10Х эсвэл түүнээс илүү дүрсийг татах чадвартай, электрон оптик дүрс тогтворжуулагчтай.
  • SENSOR(Мэдрэгч): 1/6- инч түүнээс дээш CCD, хамгийн багадаа 340000-пиксэл эффектив видео нягтралтай. Өөрөөр хэлбэл бодит видео авах хамгийн бага пиксэлийн хэмжээ
  • MINIMUM ILLUMINATION RATING(Хамгийн бага гэрэлтүүлгийн хэмжээ): 7 lux түүнээс бага (lux-гэрэлтүүлгийг хэмжих нэгж)
  • RECORDING FORMAT(Бичих формат): MiniDV, Digital8, MicroMV, mini-DVD-R/RW/RAM
  • PORTS AND CONNECTORS(Порт болон холбогч): FireWire(ө.х i.Link, IEEE 1394), A/V, USB, S-Video, туслах, микрофоны оролт, чихэвчийн оролт
  • EXPOSURE CONTROLS(Гэрэлтүүлгийн удирдлага): automatic(автомат), exposure shift(гэрэлтүүлэг шилжүүлэгч), programmed scene modes(програмчилагдсан горимууд), backlight mode(арын гэрэл), low-light mode(гэрэл муутай )
  • FOCUS CONTROLS(Фокусын удирдлага): automatic(автомат), камерын эх биен дээрх удирдлагаар гараар тохируулах
  • VIEWFINDER AND LCD(Шагайгч ба LCD): өнгөт шагайгч болон 2,5 инч түүнээс том өнгөт LCD
  • MULTIMEDIA(Мультимедиа): зураг хадгалахад зориулсан мемори картын үүр, вэб болон и-мэйлд зориулсан MPEG-1 эсвэл MPEG-4 видео

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД

  • bundled video-editing software(багцалсан видео засах програм хангамж), digital effects(дижитал эффект), fader(дуу болон дүрс уусгагч), Webcam functionality(вэбкамын функц), 16:9 as¬pect-ratio mode
  • for wide-screen playback(өргөн дэлгэцэд таарах 16:9 харьцаагаар бичих), 1 эсвэл 2 мегапиксэлийн зураг авах чадвар, remote control(алсын удирдлага), touch-screen LCD(мэдрэгч дэлгэц), interval recording(завсартай бичих), 8mm эсвэл Hi8 видеод зориулсан аналоги-тоон хувиргагч

2. Төсөвтөө тохируулж авах

Би камерт $600-аас дээш зарцуулахгүй ба үнэтэй кассет болон диск хэрэглэх шаардлагагүй. Надад мэргэжлийн нэмэлт боломжууд хэрэггүйгээс гадна овор хэмжээ ямар ч байсан хамаагүй.

ЭНЭ БүЛЭГТ БАЙЖ БОЛОХ үЗүүЛЭЛТ:

  • DESIGN(Дизайн): horizontal(Босоо), vertical(Хэвтээ), compact(Авсаархан)
  • LENS TYPE(Дурангийн хэлбэр): 10Х эсвэл түүнээс илүү дүрсийг татах чадвартай, электрон дүрс тогтворжуулагчтай.
  • SENSOR(Мэдрэгч): 1/6- инч CCD, 290000-пиксэл эффектив болон түүнээс дээш видео нягтралтай. Өөрөөр хэлбэл бодит видео авах хамгийн бага пиксэлийн хэмжээ.
  • MINIMUM ILLUMINATION RATING(Хамгийн бага гэрэлтүүлгийн хэмжээ): 7 lux түүнээс бага (lux-гэрэлтүүлгийг хэмжих нэгж)
  • RECORDING FORMAT(Бичих формат): MiniDV, Digital8
  • Ports and connectors(Порт болон холбогч) FireWire (a.k.a. i.Link or IEEE 1394), A/V, S-Video, microphone terminal(FireWire(ө.х i.Link, IEEE 1394), A/V, S-Video, микрофоны оролт)
  • EXPOSURE CONTROLS(Гэрэлтүүлгийн удирдлага): automatic(автомат), expo¬sure shift(гэрэлтүүлэг шилжүүлэгч)
  • FOCUS CONTROLS(Фокусын удирдлага): automatic(автомат)
  • VIEWFINDER AND LCD(шагайгч ба LCD): хар цагаан болон өнгөт шагайгч болон 2,5 инч өнгөт LCD

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД

  • bundled video-editing software(багцалсан видео засах програм хангамж), digital effects(дижитал эффект), fader(дуу болон дүрс уусгагч), remote control(алсын удирдлага), analog-to-digital conversion for digitizing 8mm or Hi8 video(8mm эсвэл Hi8 видеод зориулсан аналоги-тоон хувиргагч)

3. Технологит дурлагч

Хэн хамгийн сүүлийн гайхалтайд нь мөнгө төлж чадах вэ? би биш гэж үү. Би бол технологит дурлагч бөгөөд хамгийн сүүлийн үеийн гайхалтай, ихэнх шинэ үеийн нэмэлт боломжууд бэлэн байдаг бол сайн. Түүнээс гадна маш толигор байвал сайн бөгөөд зөрж өнгөрсөн хүн хоёр удаа эргэж харж байвал би түүнд үнийг нь төлөх болно.

ЭНЭ БүЛЭГТ БАЙЖ БОЛОХ үЗүүЛЭЛТ:

  • DESIGN(Дизайн): horizontal(Босоо), vertical(Хэвтээ), compact(Авсаархан), ultracompact(Маш авсаархан) combo(холимог)
  • LENS TYPE(Дурангийн хэлбэр): 10Х эсвэл түүнээс илүү дүрсийг татах чадвартай, электрон эсвэл оптик дүрс тогтворжуулагчтай.
  • SENSOR(Мэдрэгч): 1/4 эсвэл 1/3-инч түүнээс дээш CCD, хамгийн багадаа 690000-пиксэл эффектив видео нягтралтай. Өөрөөр хэлбэл бодит видео авах хамгийн бага пиксэлийн хэмжээ. 1 эсвэл 2 мегапиксэл зургийн нягтралтай
  • MINIMUM ILLUMINATION RATING(Хамгийн бага гэрэлтүүлгийн хэмжээ): (2-оос 7 lux түүнээс бага(lux-гэрэлтүүлгийг хэмжих нэгж бага тусмаа сайн)
  • RECORDING FORMAT(Бичих формат): MiniDV, Digital8, MicroMV, mini-DVD-R/RW/RAM
  • PORTS AND CONNECTORS(Порт болон холбогч) FireWire(ө.х i.Link, IEEE 1394), A/V, USB, S-Video, туслах, микрофоны оролт, чихэвчийн оролт
  • EXPOSURE CONTROLS(Гэрэлтүүлгийн удирдлага): automatic(автомат), exposure shift(гэрэлтүүлэг шилжүүлэгч), programmed scene modes(програмчилагдсан моденууд), spot metering(объектын зайг хэмжигч), low-light infrared mode(гэрэл муутай инфрарэд моде), built-in video light(өөр дээрээ видео гэрэл), pop-up flash for stills(чичиргээ мэдрэгч гэрэл)
  • FOCUS CONTROLS(Фокусын удирдлага): automatic(автомат), камерын эх биен дээрх удирдлагаар гараар тохируулах, Дурангийн дугуйгаар тохируулах, spot focus(фокус мэдрэгч)
  • VIEWFINDER AND LCD(Шагайгч ба LCD): өнгөт шагайгч болон 3 инч түүнээс том өнгөт LCD
  • MULTIMEDIA(Мультимедиа): зураг хадгалахад зориулсан өндөр багтаамжтай SD, Memory Stick Duo мемори картын үүр, вэб болон и-мэйлд зориулсан MPEG-1 эсвэл MPEG-4 видео

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД

Bэб ба и-мэйлд хандах Bluetooth болон утасгүй сүлжээний боломж, digital effects(дижитал эффект), We¬bcam functionality(вэбкамын функц), 16:9 aspect-ratio mode for wide-screen playback(өргөн дэлгэцэд таарах 16:9 харьцаагаар бичих моде), remote control(алсын удирдлага), touch-screen LCD(мэдрэгч дэлгэц), interval recording(завсартай бичих), 8mm эсвэл Hi8 видеод зориулсан аналоги-тоон хувиргагч, лазер автомат фокус, зөөврийн принтерээр зураг хэвлэх боломж

4.Бие даасан зураглаач

Би баримтат эсвэл уран сайхны видео хийхээр төлөвлөж байгаа ба надад бичихэд зориулагдсан нэмэлт удирдлагуудтай камер хэрэгтэй. Түүнээс гадна маш сайн дүрсний чанартай байх ба маш сайн форматаар бичсэн байх хэрэгтэй. Энэ нь засах болон эффект оруулахад сайн байдаг. Би бүх нэмэлт хэрэгслүүдийг агуулсан хэрэглэгчдийн хүсэлтэд тулгуурласан зүйлийг хүсэхгүй ч гэлээ дуу болон гэрлийн нэмэлт хэрэгсэлтэй таарах камер хайж байна. Хамгийн гол нь би мэргэжлийнхэн шиг зураг авахыг хүсэж байна.

ЭНЭ БүЛЭГТ БАЙЖ БОЛОХ үЗүүЛЭЛТ:

  • DESIGN horizontal with side-loading cassette(хэвтээ дизайнтай хажуугаар уншина)
  • LENS TYPE :10Х түүнээс илүү дуран суурилагдсан байх эсвэл сольдог Дурангийн систем, Дурангийн дугуй удирдлагатай, оптик дүрс тогтворжуулагч
  • SENSOR : 3-н 1/6 инч түүнээс том CCD(1/4 эсвэл 1/3 байж болно.) сенсор тус бүрд багадаа 250000 пиксэл эффектив видео нягтралтай)
  • Minimum illumination rating 2-оос 7 lux (бага нь сайн)
  • RECORDING FORMAT MiniDV
  • Ports and connectors FireWire (a.k.a. i.Link or IEEE 1394), A/V, S-Video, LANC, accessory shoe, microphone terminal; headphone terminal with vol¬ume control, XLR ports or optional XLR adapter
  • Өнгөт болон хар цагаан шагайгч ба 2,5 инч түүнээс том өнгөт LCD

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД

  • progressive scan sensor(дэвшилтэт мэдрэгч), сонгож болох фрэйм рэйт(24Р, 30Р, 60i), SMPTE өнгөт бар, cam-driven zoom ба дугуй фокусын удирдлага, дэлгэцэн дээр фокусын лавлах, сонголттой гамма муруй, хар цэгтэй ба тахийнх шиг тавцан, гар тод ба өнгөний тохируулга, дэлгэцэд таарах 16:9 харьцаагаар бичих моде, завсартай бичих, хувийн тохируулга

5.Видеографикийн бизнес эрхлэгч

Надад миний нэр хүндийг унагахаар камер хэрэггүй. Бичлэгийн чанар маш сайн байх хэрэгтэй. Оффис дээр болж буй чухал уулзалтууд, танилцуулга болон ямар нэгэн байгалийн төлөв байдал, барилгын талбайд болж буй үйл явдал гэх мэтийг авна. Маш олон хэрэглэж болохуйц нэмэлт боломжтой тэдгээр нь хурууны үзүүрээр тохируулагдаж байх хэрэгтэй.

ЭНЭ БҮЛЭГТ ОРЖ БОЛОХ ҮЗҮҮЛЭЛТ:

  • DESIGN horizontal(хэвтээ), vertical(босоо), compact(авсаархан), side-loading cas¬sette preferred(хажуугаараа уншдаг кассет ихэвчлэн байдаг)
  • LENS TYPE 10Х эсвэл түүнээс илүү дүрсийг татах чадвартай, электрон эсвэл оптик дүрс тогтворжуулагчтай
  • SENSOR(Мэдрэгч): 1/6- инч түүнээс дээш CCD, хамгийн багадаа 250,000-пиксэл эффектив видео нягтралтай. Өөрөөр хэлбэл бодит видео авах хамгийн бага пиксэлийн хэмжээ
  • RECORDING FORMAT MiniDV, mini-DVD-R/RW/RAM
  • PORTS AND CONNECTORS(Порт болон холбогч): FireWire(ө.х i.Link, IEEE 1394), A/V, USB, S-Video, туслах, микрофоны оролт, чихэвчийн оролтщ
  • EXPOSURE CONTROLS(Гэрэлтүүлгийн удирдлага): automatic(автомат), exposure shift(гэрэлтүүлэг шилжүүлэгч), programmed scene modes(програмчилагдсан горимууд), backlight mode(арын гэрэл), lselect¬able gain settings(сонгож болох өсөлтийн тохируулга), zebra stripes to aid expo¬sure adjustment(туслах гэрлийн тахийн шулуунуудын тохируулга)
  • FOCUS CONTROLS automatic, manual focus ring on lens
  • VIEWFINDER AND LCD(Шагайгч ба LCD): өнгөт шагайгч болон 2,5 инч түүнээс том өнгөт LCD
  • MULTIMEDIA(Мультимедиа): зураг хадгалахад зориулсан мемори картын үүр, вэб болон и-мэйлд зориулсан MPEG-1 эсвэл MPEG-4 видео

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД

Bэб ба и-мэйлд хандах Bluetooth болон утасгүй сүлжээний боломж; digital effects; fader; spot meter-ing/focusing; videoconferencing functionality(видео хурал хийх боломж); for wide-screen playback(өргөн дэлгэцэд таарах 16:9 харьцаагаар бичих), remote control(алсын удирдлага), touch-screen LCD(мэдрэгч дэлгэц)

Ямар ямар загварын камер байдаг вэ?

Камерын технологи дизайны хувьд ихэнх 3CCD бичигч хэвтээ дизайнтай болж байна. Гэхдээ та өөрийн гаранд тохирох болон амьдралын хэлбэртээ тохирох дизайнтайг нь сонгож болох юм.

  • VERTICAL(босоо)Ялгарах онцлог шинж: мэдээж өндрөөрөө бусдаасаа илүү урт байдаг.
    Тохирох нь: Trendsetter; home and vaca¬tion moviemaker.
  • HORIZONTAL(хэвтээ)
    Ялгарах онцлог шинж: ерөнхийдөө хөндлөнгөөрөө урт байдаг.
    Тохирох нь: Budget buyer; independent filmmaker, business videographer.
  • COMPACT(авсаархан)
    Ялгарах онцлог шинж: хааш хаашаа 5 инчээс хэтрэхгүй
    Тохирох нь: Budget buyer; home and vacation moviemaker, business videog¬rapher.
  • ULTRACOMPACT(маш авсаархан)
    Ялгарах онцлог шинж: 500 граммаас бага жинтэй
    Тохирох нь: Trendsetter; home and vaca¬tion moviemaker.
  • COMBO(хослол)
    Ялгарах онцлог шинж: ангиллын хувьд сайн мэдэгддэггүй
    Тохирох нь: Trendsetter.

Ямар видео форматыг сонгох вэ?

Одоогийн камер хэрэглэгчдэд хэдхэн форматаар л бичих боломжийг олгодог. Ерөнхийдөө кассет болон диск бүр өөр өөрийн нарийвчлалтай видеог бичдэг. Жишээ нь MiniDV кассет нь маш түгээмэл DV стандартаар бичдэг бол MicroMV кассет нь MPEG-2 стандартаар видеог бичдэг. Бүх форматууд нь дизайн болон камерын нэмэлт боломжуудтай маш сайн зохицдог. Таны сэтгэлийг хөдөлгөж чадах видеог нэг удаагийн бичлэгээр хийхийн тулд л юм шүү дээ. Мөн зураг болон вэбд зориулсан видео клипийг бичихэд зориулагдсан флаш мемори картын үүр маш олон камерт бэлэн байж байдаг.

MINIDV

Ихэнх камер энэ хальсыг хэрэглэдэг. DV форматаар видеог бичдэг. DV стандарт нь өндөр чанартай видеог хэрэглэгчдэд хүргэдэг бөгөөд нягтралын хувьд хэвтээ 500-аас илүү шулуун бичих чадвартай бөгөөд энэ нь камераасаа шалтгаалдаг.
Тохиромжтой: Төсөвтөө тохируулж авагч, бие даасан зураглаач, гэрийн болон амралтын бичлэг хийгч, технологит дурлагч, видео графикийн бизнес эрхлэгч

  • Давуу тал: Маш өргөн тархсан сонирхогчийнхоос мэргэжлийн бүх камерт хэрэглэгддэг.
    Засах болон эффект оруулахад өргөн боломжтой.
    MiniDV-ний порт бусад техник хангамжид маш өргөн байдаг.
    CD-ний чанар 12 ба 16 бит PCM (Pulse Code Modulation) дууг бичиж чадна. Мөн дуу оруулах боломжтой.
    Камераа телевиз болон VCR(video cassette recorder) холбон хуулах боломжтой.
    Зарим камер аналоги-дижитал хувиргагчаар хуучин тоон видеог хувиргах боломжийг олгодог.
  • Дутагдалтай тал: Камерууд нь аналоги 8mm болон Hi8 кассетуудыг уншиж чаддаггүй.
    Кассетууд нь видеоны сегментүүдийг индекслэхэд зориулагдсан мемори чип өөр дээрээ агуулдаг учир бусдыгаа бодвол үнэтэй.
    Үйлдвэрлэгч: Canon, Hitachi, JVC, Pana¬sonic, Samsung, Sharp, Sony

DIGITAL8

Digital8 формат нь бичлэг хийхдээ өндөр чанартай DV форматаар аналоги 8mm, Hi8 кассетад бичдэг. Эдгээр нь MiniDV камерын адил хөндлөн 500-гаас илүү шулууныг үзүүлэх чадвартай.
Тохиромжтой: Төсөвтөө тохируулж авагч

  • Давуу тал:CD-ний чанар 12 ба 16 бит PCM (Pulse Code Modulation) дууг бичиж чадна. Мөн дуу оруулах боломжтой.Засах болон эффект оруулахад өргөн боломжтой.
    Порт бусад техник хангамжид маш өргөн байдаг.
    Хямд кассетууд байдаг (мөн маш сайн чанартай кассет нь MiniDV-ний үнэтэй бараг адил байдаг)
    Камераа телевиз болон VCR(video cassette recorder) холбон хуулах боломжтой.
    Зарим камер аналоги-дижитал хувиргагчаар хуучин тоон видеог хувиргах боломжийг олгодог.
  • Дутагдалтай тал:Том хэмжээтэй учир MiniDV-г бодвол том камерт ашиглагддаг.
    Digital8 камерыг ашиглан аналоги хальсанд бичихэд бичлэг хийх цагийн талд таслах хэрэгтэй болдог.(жишээ нь 120 минутын Hi8 хальс 60 минутаар 2 таслагддаг.)
    Камерын сонголт багатай.
    Видео сегментэд хувааж бичихэд хэрэглэдэг мемори чип агуулдаг кассет байхгүй.
    Үйлдвэрлэгч: Sony

MICROMV

Одоо үед ашиглагдаж байгаа хамгийн жижиг кассет. Энэ нь маш авсаархан ангиллын дизайнтай камеруудад хэрэглэгддэг. MicroMV камерууд нь өндөр чанартай MPEG-2 форматаар бичдэг бөгөөд энэ нь нягтралын хувьд хөндлөнгөөр 500гаас илүү шулуун үзүүлэх чадвартай.
Тохиромжтой: Гэрийн болон амралтын бичлэг хийгч, технологит дурлагч

  • Давуу тал:Маш авсаархан камерын дизайнд хэрэглэдэг.
    өөртөө 64К мемори чиптэй бөгөөд энэ нь индекслэгдсэн видеоны сегментүүдээс жижиг тойм зургуудыг үзүүлэхэд хэрэглэдэг.
  • Дутагдалтай тал: MicroMV MPEG-2 нь бүх видео засах болон эффект хийдэг програм хангамжид оруулаагүй байгаа.Одоо байгаа MicroMV-ы порт бусад камерынхаас бага байна.
    Нэмэлт хэрэгслүүдийг ашиглах боломж хязгаарлагдмал.
    Маш үнэтэй кассеттай.
    Үйлдвэрлэгч: Sony

MINI DVD-R AND DVD-RAM


Mini-DVD камерууд нь өндөр чанартай MPEG-2 форматыг үндсэн формат болгон мини DVD-R болон DVD-RAM-анд бичдэг ба хөндлөн 500аас илүү шулууныг үзүүлж чадна.
Тохиромжтой: Гэрийн болон амралтын бичлэг хийгч, технологит дурлагч, видео графикийн бизнес эрхлэгч

  • Давуу тал: DVD-Rүүд нь гэрийн DVD тоглуулагчид шууд уншуулах боломжтой.
    Видеоны сегментүүдийг хялбар хайж хүссэн хэсгээ үзэх боломжтой.
    Хадгалахад хамгийн тохиромжтой, найдвартай формат юм.
    Дүрсний чанарыг шатлалыг өөрөө сонгох боломж, мөн өндөр чанарын хувьсах bit-ratе-ээр бичнэ.
    Видео болон зураг нь хамтдаа диск дээр хадгалагддаг. (кассет ба мемори картыг орлоно.)
  • Дутагдалтай тал: DVD-R дээр бичсэн видеог компьютер дээр засах боломжгүй.
    DVD-RAM драйвын тусламжтай л DVD-RAM дээр бичигдсэн видео руу хандах боломжтой.
    Бусад камерыг бодвол өндөр чанартай бичлэгийг богино хийх боломжтой, хувьсах bit rate-ээр бичиж байгаа бол урьдчилан хэдэн минут бичихийг мэдэх боломжгүй.
    Маш үнэтэй дисктэй.
    DV форматаар бичигдсэн видеоноос бага засвар болон эффект оруулах програм таардаг.
    Үйлдвэрлэгч: Hitachi, Panasonic, Sony

SD/MMC БА MEMORY STICK

Олон кассет хэрэглэдэг камерууд SD/MMC болон Memory Stick картын үүртэй байдаг. Энэ нь вэбд зориулсан MPEG-1 болон MPEG-4 форматын бичлэгүүд болон зураг хадгалах зориулалттай. Бичлэг хийгч нь сайн шахалттай JPEG форматаар зураг авах болон MPEG-1 ба MPEG-4 форматаар бичигдсэн бичлэгүүдээ и-мэйлээр явуулах болон вэб дээр байрлуулж болно. Мөн зарим камер вэбкам шиг видеоны урсгалыг шууд вэб руу энэ форматаар дамжуулж чаддаг.
Цөөн видео камер зөвхөн SD карт хэрэглэдэг бөгөөд маш авсаархан дизайнтай камерт орно. Эдгээр нь элдэв жижиг зүйлд дурлагсдад тохиромжтой бөгөөд вэб болон и-мэйлээр зураг болон бичлэгээ явуулахад хангалттай үзүүлэлттэй юм.

Хэрхэн камераар сайн зураг дарах вэ?

Бүгд л маш сайн бичлэг хийдэг камер хүсдэг. Мөн хүн бүхэн л нэг зүйлийг хийхийн тулд 2 төхөөрөмж барьж явахыг хүсэхгүй нь мэдээж. Харамсалтай нь камер нь хурдан гэхдээ нягтрал муутай, шуугиан ихтэй байдаг. Энэ нь телевиз гэх мэт төхөөрөмжийн дэлгэц дээр сайн мэдэгддэггүй ч компьютерийн дэлгэц болон хэвлэсний дараа нэлээн муу болох нь харагддаг. Доор танд алтан дундаж зураг авах зарим заавар хүргэж байна.

БОГИНО ХАРИУЛТ

Одоо таны хийх боломжтой зүйл бол сайн өнгө бага шуугиантай 3CCD моделиудын нэгийг авах юм. Эдгээр нь хамгийн бага нь 1 мегапиксэл нягтралтай видео бичих чадвартай байдаг. Сайн камерууд нь нэлээд үнэтэй ба зураг авахдаа тэд жижиг хэмжээний л зураг авах чадалтай.

ДЭЛГЭРЭНГүЙ

  • Зөвлөгөө1: хэрвээ та дэлгэцийн хэмжээнээс 50 хувь бага зураг хүсэж байгаа бол нягтрал нэг их хамаагүй. өнгө сайтай камер сонгоорой. Тохиромжтой зураг авах хамгийн бага мегапиксэл бол 1,2 мегапиксэл ба хамгийн бага хямд камер л 1,9 мегапиксэл байдаг. Хоёул таны хүссэн хэмжээт зургийг авч чадна.
  • Зөвлөгөө2: сайн өнгөтэй бага шуугиантай дунд зэргийн нягтралтай камер нь маш өндөр нягтралтай өнгө багатай камераас илүү сайн зураг авдаг.

2 мегапиксэлээр авсан зурагнуудыг харьцуулж харна уу. Зүүн талынхыг видео камераар авсан. Голынх нь дижитал камераар авсан. Дан өнгөний өөрчлөлт, өнцгийн ялгаа, видео камерын зурган дээрх шуугианыг тод харж байгаа байх. Бага нягтралтай ч сайн өнгө, бага шуугиантай видео камераар авсан зураг баруун талд байна. Энэ нь хамаагүй сайн авсан байгааг та харж байна.
Зөвлөгөө3: хэрвээ байнга зураг авч зургаа хэвлэхийг хүсэж байвал танд хямд дижитал камер нь тохиромжтой. Жижиг зураг хэвлэх бол 2 мегапиксэлийн камер нь таны хүссэн зургийг танд хангалттай хүргэж чадна.

Хэрхэн бичлэгийн дууг сайн бичих вэ?

Бүх камер өөртөө үйлдвэрлэлээс гарахдаа микрофонтой байдаг ба мөн нэмэлт суурьтай байдаг. Урд байрлалтай микрофон нь ерөнхийдөө дээрээ байрлалтай микрофоноос дууг сайн хураадаг. Хэрвээ та дуу чимээ багатай бичлэг хийх бол жишээ нь хүүхэд унтаж байгааг авах гэж байгаа бол том микрофон хэрэглэсний хэрэггүй. Иймэрхүү үед камерын өөрийн микрофон хангалттай. Ингээд дээр өгүүлсэн ангилал бүрт байж болох нэмэлт дууны төхөөрөмжүүдийг жагсаав.

Гэрийн болон амралтын бичлэг хийгч

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖ:

  • өөр дээрээ татдаг дууны zoom-тэй байж болно. Энэ нь дурантай хамтдаа татна.
  • өөр дээрээ салхинаас хамгаалагчтай.
  • Аудио нэмж оруулах болон дээрээс нь дарж бичих боломж
  • Микрофоны оролттой байж болно. Мөн өөр аудио төхөөрөмжийнх ч байж болно.
  • Гадаад микрофоны суурь байж болно.
  • Бодууштай нэмэлт боломжууд:
  • гадаад микрофон дууны бичлэгийг сайжруулна.
  • Маш сайн нягталж сонсоход чихэвч эсвэл дууны бичлэгийн чанар шалгагч

Бие даасан зураглаач

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД:

  • гадаад микрофоны суурь.
  • Аудионы түвшний удирдлага.
  • CD-чанар 12 ба 16 бит PCM дуу хураагч ба дуу оруулах боломж
  • Мэргэжлийн аудио тоног төхөөрөмж нэмэхэд зориулсан өөр дээрээ XLR порт эсвэл туслах XLR адаптер
  • Бодууштай нэмэлт боломжууд:
  • Shotgun микрофон нь арын дууг багасгаж авч буй объектын дууг цэвэрхэн хураадаг.
  • Omnidirectional микрофон нь групп хүмүүсийн яриаг авахад тохиромжтой.
  • BOOM POLE БА МИКРОФОНЫ ТАВИУР
  • Утастай болон утасгүй lava¬liere микрофон нь ярилцлагад тохиромжтой.
  • Чихэвч нь дууны чанарыг мэдээлнэ.
  • Дүрстэй дууны үг. Энэ нь сонсоход хэцүү дууг тодруулна. Жишээ нь дүрсэнд доогуур нь бичиг явна гэсэн үг.

Төсөвтөө тохируулж авагч

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД:

  • микрофоны оролт
  • нэмж дуу оруулах. Дуун дээр дарж бичих
  • мөнгийг чинь хэмнэх нэмэлтүүд:
  • гадаад микрофон нь дууны бичлэгийг сайжруулна.
  • Дууны чанарыг шалгахад чихэвч хэрэгтэй.

Технологит дурлагч

БАЙЖ БОЛОХ НЭМЭЛТ БОЛОМЖУУД:

  • дурантай хамт zoom хийдэг микрофон өөр дээр нь байж болно.
  • өөр дээрээ салхины хамгаалагч
  • гадаад микрофоны суурь
  • дуу оруулах, дарж бичих
  • чихэвчийн оролт
  • бахархууштай нэмэлт боломжууд:
  • Shotgun микрофон
  • Дууны чанарыг шалгахад чихэвч

Видео графикийн бизнес эрхлэгч

БАЙХ ёСТОЙ НЭМЭЛТүүД:

  • дурантай хамт zoom хийдэг микрофон
  • салхины хамгаалалт
  • гадаад микрофоны суурь
  • дуу оруулах, дарж бичих
  • чихэвчийн оролт
  • дууны түвшний удирдлага
  • ХЭРЭГТЭЙ НЭМЭЛТ ХЭРЭГСЛүүД:
  • утастай болон утасгүй lavaliere микрофон
  • Shotgun микрофон
  • Omnidirectional микрофон
  • Дууны чанар шалгах чихэвч

Худалдан авахад өөр хэрэгтэй зүйлс

Ямар нэг бичлэг болон камертай холбоотой юм хийхийн өмнө асуудалд орохгүйн тулд та зайгаа сайн цэнэглэх хэрэгтэй. Тэгээд засахын тулд компьютер луугаа бичлэгээ оруулах ажлаа эхлээрэй. Таны компьютер FireWire холболттой эсэхээ мэдэх хэрэгтэй. Сайн сонголт бол FireWire кабель худалдан авах хэрэгтэй.
ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ.
Компьютер луу видео файлаа оруулахад
Хэрвээ таны компьютер зурган дээрх шиг 4 болон 6-н шүдтэй FireWire холболттой бол FireWire кабель байхад бүх зүйл болно. Харин байхгүй бол FireWire адаптер карт нэмж суурилуулах хэрэгтэй.

Преоктор гэж юу вэ

2011 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Зулаа

Проектор нь дотроо маш олон төрлийнх байдаг.

  • Дүрсний проектор. Энэ нь дотроо доорх төрлүүдэд хуваагдана.
    • Видео проектор. Компьютерээс Видео дохиог гаргах болон гэрийн кино театрт өргөнөөр хэрэглэдэг.
    • Кино проектор. Хөдөлгөөнт дүрсийг гаргах зориулалттай.
    • Слайд проектор.
    • Нэмэлт проектор
    • Гэрэл нэвтрүүлэгчгүй проектор
    • Magic Lantern
    • Camera Obscura
  • Таазны проектор
  • Тусгал проектор гэх мэт олон олон төрлүүд байдаг ажээ.

Принтер буюу хэвлэх төхөөрөмж

2011 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Зулаа

Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст, дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг. Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ихээр ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.

Принтерийн чанарыг үнэлэх 4 хүчин зүйл:

1. Өнгө. Ямар нэгэн дүрс, зурагтай материалыг хэвлэхэд өнгө гол хүчин зүйл болдог. Өнгөт принтер нь хар цагаан болон өнгөт гэсэн 2 хортой байдаг боловч принтерийг зөвхөн хар цагаан горимоор хэвлэхээр тохируулж болно.

2. Resolution (өнгөний ялгарал). Принтерийн өнгөний ялгарал нь ихэвчлэн dpi (dots per inch) буюу нэг инчид ноогдох цэгийн тоогоор хэмжигддэг. Жишээ нь принтерийн өнгөний ялгарлын тохиргоог 300 dpi болгоод хэвлэхэд 150 dpi болгоод хэвлэснээс илүү тод харагддаг.

3. Хурд. Нэг хуудсыг хэвлэн гаргах хугацааг хэлнэ. Ихээхэн хэмжээний материал хэвлэхэд хурд ихтэй байх шаардлагатай байдаг. Өнгөт принтерийн хурд удаан байдаг байна. Лазер принтерүүд хурд ихтэй түргэн хэвлэдэг байна. Зарим лазер принтерүүд 12-16 хуудсыг минутанд хэвлэдэг.

4. Санах ой. Ихэнх принтерүүд багахан хэмжээний санах ойтой ирдэг байна. Жишээлбэл 1Mb гэх мэт. Өөрийн гэсэн санах ойтой принтер нь дүрс, зурагтай болон хүснэгтэн материалыг хурдан хэвлэдэг. Хар цагаан принтерээс HP Lazerjet 5L, 6L, 1100, 1200, өнгөт принтерээс HP Deskjet 1120, 1220 гэсэн принтерүүд хамгийн түгээмэл ашиглагдаж байна. “Polaroid” компани зургаа тэр дор нь хэвлэн гаргадаг зургийн аппарат гаргадгаараа олны танил болсон байдаг. Тэгвэл Лас Вегаст болох электрон барааны үзэсгэлэнд гар утас болон зургийн аппаратнаас зураг өнгөтөөр угаах боломжтой жижиг хэмжээний хэвлэгч танилцуулах болсноо мэдэгдсэн байна. Тус принтерийг 150 ам.доллараар зарах гэнэ. Хэмжээний хувьд тамхины хайрцагтай ижил бөгөөд 2х3 инчийн хэмжээтэй зураг гаргадаг гэнэ. Энэ принтер нь хор болон бэх хэрэглэхийн оронд “Zink Imaging” компанийн гаргасан дулаанаар принтлэх технологийг ашиглан зураг хэрэглэдэг байна. Принтерийн дотор нэг квапрат инч бүрт 300 ширхэг бичил халаагч байдаг аж. Харин халаагч нь эвдэрсэн тохиолдолд 40 ам.доллараар шинийг сольж болох бөгөөд нэг цаас нь 30 центээр зарагдах юм байна. Samsung CLP-315WK өнгөт утасгүй лазерийн принтер Өөрийн ажлын болон гэрийнхээ өрөөг яаж ч гоё тохижуулсан гэсэн кабель, утаснууд таны хөдөлмөрийг тэр дор нь үгүй хийнэ. Тийм ч учраас сүүлийн үед томоохон үйлдвэрлэгчид аль болох утасгүй зүйлийг хийхээр идэвх санаачилга гарган ажиллаж байна. Үүний хамгийн сүүлийн жишээ гэвэл Samsung ийн утасгүй технологи ашиглан хийсэн CLP-315WK дотоод сүлжээний өнгөт лазеран принтер юм. 16 цаасыг минутанд хар цагаанаар хэвлэх чадалтай ба 4 ширхэг цаасыг өнгөтөөр хэвлэх чадалтай.

Принтерийн төрлүүд
Dot Matrix Printer – Цэгэн матрицийн хувилагч машин энэ нь дээр үеийн бичгийн машин шиг технологитой байдаг. Хэдийгээр график хэвлэх боловч чанарын хувьд тааруу, туузан хортой байдаг учраас нягтаршил маш бага. Энэ төрлийн принтер одоо хэрэглээнээс бараг гарсан гэхэд болно.

Injket Printer – Бэхэн хортой принтер Canon анх технологийг гаргаж байсан ба асар хурдан хатдаг бэхэн хорыг цаасан дээр маш жижиг цэг байдлаар цацаж хэвлэдэг. Хор нь тусгай саванд хадгалагддаг.


Laser Printer – Лазер принтер хэвлэхдээ лазерын технологи ашигладаг одоо үед хамгийн түгээмэл хэрэглэээтэй принтер юм. Лазер нь тусгай хэвэн дээр юуны түрүүнд зургийг буулгаж хэвээ хорон дээгүүр наалдуулж дараа нь цаасан дээр тэрхүү наалдуулсан хороо хайлуулж буулгадаг.


Plotters – Плоттер ийм принтер нь цаасан дээр дүрсийг зурахын тулд үзэг хэрэглэдэг ба ихэвчлэн маш том хэмжээтэй байдаг. 1 – 5 бүр 10 хүртлэх метр өргөнтэй харин цаасыг гулгуулж авдаг учраас цаас нь хэдий урт байсан ч болдог.

Дижитал аппарат

2011 оны 04-р сарын 11 Нийтэлсэн Зулаа

Хvний нийгэм хєгжиж дэвжихийн хэрээр тухайн vедээ гайхамшигт нээлт байсан зvйлс энгийн нэгэн хэрэглээ болж хувирах юм даа. Бур дараагийн vедээ цохигдоод хоцрогдох нь ч бий. Саяхныг хvртэл бид хар цагаанаар патиараа татуулдаг байлаа.

Удалгvй єнгєтзургийг хvн бvр хувийн аппаратаараа авах болсон. Мэргэжлийн зурагчинтай зурагчингvй фокус, єнгэ гэрлийг нь тааруулна гэлтгvй автомат тохируупгатай гэрэл зургийн аппарат бидний едєр тутмын хэрэглээ болсон гзж болно. Гэтэл энэ маань гологдоод эхэллээ. Хальс худалдан авах болоод боловсруулахад давхар мєнгє зарлагадахгvй, бас гэрэл цохиулчихна гэж айлтгvй явах боломжийг дижитал аппарат нээж єгч байна. Нvдээ аньчихсан бол яанаа гэж айх хэрэггvй, аньчихсан бол дахиад л авахуулчихна, олон дахин дарууллаа гээд халье хорог-дохгvй. Ийм нэгэн "шидэт хайрцаг" дэлхийн хvмvvсийн, монголчуудын хэрэглээ болж байна. Энэ цагийн шинэ хэрэглээ болсон "шидэт хайрцаг"-ийн талаар ярилцацгаая...

ДИЖИТАЛ АППАРАТЫН ВАНТ УЛСУУД
Дижитал аппаратын зах зээлд дєрвєн том ком-пани хэдийнэ ноёрхлоо тогтоож, тэдний гаргасан чиглэлээр дижитал ертєнц хєдєлж байна гэж болно. Мэдээж та ч ямар дєрвєн компани болохыг таа-маглаж байгаа биз дээ. Энэ бол "Fujifilm", "Саnon", "Sony", "Мinolta" юм. Эдгээрээс " Fujifilm " уг дижитал аппаратынхаа нэгж хэсгийг ч єєрсдєє vйлдвэрлэдэг гэдгээрээ ялгагдана. Энэхvv шинж нь "Fujifilm"-г дэлхийд хулээн зєвшєєрєгдсєн кор-пораци болоход нь нєлєєлсєн биз ээ. "Olympus" аппаратын супер ССD хэмээх дvрс мэдрэгч. нь гэхэд " Fujifilm"-ийнх. Ер нь дотор тап нь " Fujifilm" гадна тап - нь єєр брэнд болсон дижитал аппаратууд ч зєндєє дєє. Туе компани 1990-ээд оны сvvл vеэс хэрэглэгчийн дижитал аппаратыг анх vйлдвэрлэлд нэвт-рvvлеэн гэдэг. Хэдийгээр зах зээлд гараад удаагуй ч дижитал аппаратын хэрэглээ маш єндэр байгаа билээ. Єнєєдрийн хэрэглээ 2006 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ гэсэн судапгаа, тоо-цоог " Fujifilm "-ийнхэн гаргасан. Тиймээс ч энэ салбарт багагvй хєрєнгє оруулах тєлєвлєгєєтэй байгаагаа єнгєрсєн хоёрдугаар сард 70-н нас хvреэн " Fujifilm"-ийн удирдлагууд мэдэгдсэн. Єнгєрсєн єсдvгээр сарын 28-нд Германы Кёльн хотод болсон "Фотокина 2004" олон улсын vзэегэлэн дэлхий нийтийн анхаарлыг татсан vйл явдал болсон талаар хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байсан. Фото, хэвлэлийн салбарын дэлхийн хэмжээний шидцгvvд оролцож, хамгийн шинэлэг євєрмєц бvтээгдэхvvнээ таниулдаг энэ vйл ажиллагаанд " Fujifilm" багагvй бахархал, бардамнал дагуулсан байна. Туе компанийн дvрс мэдрэгч "Super CCD" энэ vзэегэлэнд оролцогсдыг алмайруулсан гэдэг. Тэднийхний хийсэн аппа-ратаас гадна vvнд шаарддагддаг тоног тєхєєрємжvvд уг салбарыг хєгжvvлэхэд асар ихээр нєлєєлдєгийг ч хvмvvс цохон тэмдэглэсэн юм билээ. Тиймээс ч " Fujifilm" компанийн гvйцэтгэх захирал Шигетака Комориг энэ сарын 13-нд Японы Засгийн Газар vндэсний vйлд-вэрлэлийг хєгжvvлэхэд асар vнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн "Хєх тууз" одонгоор шагнасан биз ээ.

ПИКСЕЛ БУЮУ MEGA PIXEL
Дижитал аппарат гэдэг маань тухайн зургийг цэгээр илэрхийлдэг. Тиймээс дижитал аппаратын хамгийн гол узvvлэлтийн нэг нь пиксель /mega pixel/ буюу цэгэн на-рийвнлал юм. Дижитал аппаратын хэр сайн эсэхийг нь хэдэн пиксельтэй гэдгээс нь шалтгаалан тогтоож болно. Пиксел гэдгийг нэгж талбайд ногдож буй цэгийн тоо гэж ойлгож |юлно л доо. Таны зургийг авахдаа єчvvхэн цэг бvрийг буулгаж байна гэдэг чинь жинхэнэ бодит дvрийг буулгахад шууд нєлєєлєх нь мэдээж. Тиймээс дижитал апппаратхудалдан авахынхаа ємнє та пикселийг нь харгал-заарай гэж зєвлєе. Мэн хэрэглэгчдэд зориулж анхааруулах зvйл бий. Єндєр пикселтэй аппарат худалдаж авч байгаа тохиолдолд картныхаа багтаамжийг тохируулаарай гэж зєвлємєєр байна. Нарийвчлал єндертэй зураг нь файлын хэмжээг ихэсгэдэг учир кар-танд чинь цєєхєн зураг хад-галагддаг. Тиймээс багтаамж єндєртэй карт нэмж авахад гэмгvй. Уг нь дижитал аппарат бvрийг дагаж карт ирдэг ч багтаамж нь их байж чаддаггvй юм. Манайд худалдаалагддаг дижитал аппаратын пиксел нь 1.3-12.3 байдаг. Хэрэв та 6-аас 12 пикселтэй аппарат авбал 512 мегабайтын багтаамжтай карт авахад зvгээр.
Хvчин чадал нь нэмэгдэх бvр аппаратын цэнэг дуусах нь амархан болоод байдгийг та юу эс андахав. Харин энэ салбартаа vргэлж шинийг са-наачлагч " Fujifilm "-ийнхэн дижитал аппаратын батарейг гар утасны батерей шиг дахин цэнэглэдэг технологиор аль хэдийн vйлдвэрлэж зах зээлд нэвтрvvлсэн ажээ.

"ДИЖИТАЛ ХАЛЬС" ГЭЖ ЮУ ВЭ?
Аналоги технологийн vед хэрэглэгдэж бай-сан хальсны орон зайг єдгєє СD, floopy, disc, compact flash, smart media, memory stick, ХD-карт зэрэг дижитал эх vvс-вэрvvд эзлэх болжээ. Дижитал аппаратаараа авсан зургаа эдгээр тєрєл бvрийн "дижитал хальс" дээрээ хадгалчихаж болно. Ердийн хальснаас ялгаатай нь ганц удаа хэрэглээд хаях буе олон дахин хэрэг-лэгддэгээрээ давуутай аж. Хэрэгцээтэй гэсэн зургаа сон-гож фото цаасан дээр буулгаж болно. Vлдсэнийг нь гэрийнхээ компьютерт, Сй дээр хадгалж байгаад боломжтой vедээ угаалгасан ч болдог ажээ.

Аппарат нь гэрэл зураг авагч хэрэгсэл юм. Хальсний болон силикон электрон сенсор бүхий мэдрэгчтэй байдаг. Буулган авагч нь хальс өөрөө болон соронцон санах ой байдаг.

Гэрэл зурагчин нь аппаратаар гэрлийг бүртгэн авахдаа хальс болон raw файлын хэлбэрээр буулганж болосвруулалт хийн гэрэл зураг болдог. Орчин үеийн дижитал аппаратууд нь хальсний технологийг халан элекстрон сенсор буюу мэдрэгчийг ашиглах болсон. Үүнд charge-coupled device (CCD) or complementary metal-oxide-semiconductor (CMOS) гэсэн хоёр янз байдаг. Зураг нь электрон хэлбэрээр авагддаг хэдий ч угааж буюу цаасан дээр буулгаж болдог.
Аппаратны удирдлагад доорх зүйлс орно. Мөн эдгээрээс гадна олон янзын удирдлага байдаг.

  • Дурангын фокус
  • Дуранны өрц – Энэ нь дурангаар хэдий хэр хэмжээний гэрэл орохыг тохируулдаг. f-number-аар хэмжигддэг. Мөн өрцийн хэмжээ ихсэж багасах нь фокусанд нөлөө үзүүлдэг. Өрцийн хэмжээ бага байхад гэрэл бага орж ирэхч тухайн зүйл илүү сайн тодорч өгдөг.
  • Шаттер спийд буюу Хөшигний хурд – Гэрлийг хэдий хэр хугацаатай бүртгэх хурд буюу хөшиг нээгдэх хаагдах хурд. Хөшигний хурд бага байх нь мөн хөдөлгөөнтэй дүрсийг эрээлжилгүй авдаг.
  • White balance буюу цагаан өнгөний тэнцвэржилт – дижитал камерт гэрэлтүүлгийн нөхцөлд тааруулан гэрлийн температурыг тааруулах элекстрон тохиргоо байдаг. Тухайн цагаан өнгийг тааруулж өгснөөр зураг илүү дулаан гардаг. Механик аргаар бол хальсний аппаратад зурагчний хальсний сонголтоос шалтгаалдаг. Үүнээс гадна гэрэз зурагчид вайт балансийг илүү сайхан, өвөрмөц гоё харагдуулахын тулд ашигладаг. Жишээ нь цэнхэр өнгийг цагаан өнгөөр сонгож өгвөл илүү их дулаан зураг гардаг.
  • Metering буюу хэмжилт – Хурц гэрэл, сүүдэрийг зурагчний хүссэнээр бүртгэгч. Ихэнх орчин үеийн аппаратанд өөрт нь байдаг болсон. Харин хуучны аппаратуудад тусдаа хэмжигч төхөөрөмжүүд байдаг.
  • ISO speed буюу Гэрэл мэдрэх хурд– Хальсний аппаратуудад хальсний хурдыг илэрхийлдэг бол орчин үеийн дижитал аппаратуудад гэрэл мэдрэх хурдыг илэрхийлдэг. ISO speed, өрц, хөшигний хурдыг зөв хослуулснаар хэт хар, хэт гэрэлтэй биш зургийг авч чадна.
  • Auto-focus point буюу Автомат фокусынцэг– Зарим аппаратанд автомат фокус тааруулагч цэгийн сонголт байдаг. Ихэнх Single-lens reflex cameras (SLR) буюу мэргэжлийн аппаратуудад автомат фокус тааруулах олон цэгүүд дуранд нь агуулж байдаг.

Зураг авах бусад хэрэгслүүд нь зургийн чанар болон гоо зүйг сайжруулахад чиглэсэн байдаг. Эдгээрт:

  • Фокусын урт буюу дурангийн төрлүүд (телефото, макро, өргөн өнцгийн, загсан нүд, болон татах)
  • Шүүлтүүр нь дурангийн үзүүрт байрлана. Мэдрэгчинд гэрлийг бууруулж, өөр өнгөөр бүртгэнэ.

Аппаратны удирдлагууд нь хоорондоо холбоотой байдаг. Хэдий хэр хэмжээний гэрэл бүртгэгчид хүрэх нь дурангийн өрц, фокусын уртаас хамаардаг. Эдгээрийг өөрчилснөөр гэрэл бүртгэх нь өөр өөр болно. Ихэнх аппаратанд эдгээрийг автоматаар хийх үйлдэл суулгагдсан байдаг. Эдгээр автомат функцууд нь ихэнх тохиолдолд ашигтай байдаг. Цөөхөн тохиолдолд л гэрэл зурагчинд тохиромжгүй байдаг. Бүртгэх хугацаа нь хөшигний хурдаас шууд хамаардаг. Хэрвээ аппаратанд хөшигний хурдыг тохируулах удирдлага байхгүй бол секундээс бага хугацаатай байдаг. Өрцийн хэмцээг f-number буюу f-stop илэрхийлдэг. Энэ нь фокусын урт, өрцийн диаметрийн харьцаа юм. Хэрвээ f-number нэг функтээр буурхад, өрцийн хэмжээ адил пунктээр өсөх ба талбайн хэмжээ хоёр фнктуур өснө.

Мөн хөшигний хурд, өрцийн хэмжээний олон янзын хослолоор зурагыг авч болно. Жишээ нь: f/8 хэмжээтэй 8 ms хурдтай (=1/125 секундын хурд)-гаар авах, f/4 хэмжээтэй 4 ms (=1/250 секунд) хурдтай авах нь адил хэмжээний гэрэл цуглуулна. Эдгээр сонголтуудын нь эцсийн үр дүн нь өөр өөр байдаг. Өрцийн хэмжээ бага байх тусам олон зүйл дээр фокус таардаг.
Зураг авах нь гэрэл зураг боловсруулах ажлын эхний алхам юм. Үүнээс гадна боловсруулах, угаах алхамууд байгаа.
Угаах буюу хэвлэх явц нь зураг авах үйл ажиллагаатай төстэй байдаг. Дижитал болон хальсны зургийг угаах нь бараг ижил байдаг боловч хальсний зургийг угаах нь арай олон үйлдэлдтэй.

Гэрэл зургийн хэрэглээ

Гэрэл зураг нь анх үүссэн цагаасаа эхлэн эрдэмтэд болон уран бүтээлчдийн анхаарлыг татсаар иржээ. Эрдэмтэд гэрэл зургийг судалгаа, шинжилгээгээ тэмдэглэж авхад ашигладаг бол уран бүтээлчид илүү өөр шинэ зүйлсийг нээхийн тулд ашигладаг байна. Цэрэг, цагдаа, аюулгүй байдлын хүчнийхэн гэрэл зургийг шалгалт, шинжилгээ хийх болон мэдээлэл хадгалахад ашигладаг. Эдгээрээс гадна гэрэл зургийн хамгийн аз жаргалтай мөчүүд, чухал үйл явдлуудыг баримтжуулж, хадгалан авч бусдад үзүүлэх, харуулахад ашигладаг.
Худалдааны зар сурталчилгаа нь гэрэл зураг дээр маш их тулгуурладаг ба хөгжих явцад маш их нөлөө үзүүлсэн.

Гэрэл зургийн түүх

Гэрэл зураг нь хэд хэдэн техникийн нээлтийн нийлбэр юм. Хамгийн анхны гэрэл зургийг авхаас өмнө Ибн ал-Хаятам /965-1040/ аппаратны өрц буюу зүүний нүхэн аппаратыг бүтээсэн, Алберт Магнус (1193–1280) мөнгөн нитратыг нээсэн, Жеорж Фабркус (1516–1571) мөнгөн хлоридийг нээсэн. Барбаро 1694 онд өрцийг тайлбарлаж, тодорхойлсон. Вилгельм Хомберг 1694 онд гэрэл хэрхэн зарим химийн элементүүдийг харлуулдагыг нээжээ. Францийн Гипханти хэмээх зөгнөлт зохиолд хэрхэн гэрэл зурагтай адил дүрс буулгагчийн талаар гардаг.
1820-оод оноос химийн гэрэл зураг бий болсноор олонд тарж эхэлжээ. Хамгийн анхны өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зураг бол Францийн зохион бүтээгч Никопир Ниепцегийн 1826 онд авсан зураг юм. Уг зургийг 8 цагын турш авсан байна. Иймээс тэрээр шинэ аргыг хайж эхэлсэн байна. Лью Дагуертэй хамтран 1724 онд Иохан Хенри Шултцийн нээсэн гэрэл тусхаар харалдаг мөнгө, шохой хоёрын уусмалыг ашигласан байна. Ниепце 1833 онд нас барснаар Дагуер цаашид ганцаар ажилласан ба 1839 онд дагуерротайпыг нээсжээ.
Яг энэ үед Херкулес Флоренц 1832 дээрх аргатай маш төстэй аргыг нээн Потографие хэмээн нэрлэсэн байв. Мөн үүнээс ч өмнө Виллиам Фокс Талбот мөнгийг ашиглах аргыг нээсэн байсан ч нууцалсан байжээ. Дагеурийн нээлтийг уншсаныхаа дараа тэрээр өөрийн аргаа дахин шинэчилсэн нь хүмүүс зураг авах хангалттай хурдтай болсон байна. 1840 онд Талбот калотайп буюу сөрөг дүрсийг үүсгэгч аргыг нээв. Энэхүү шинэ аргад Жон Хершел олон шинэ зүйлсийг нэмж хийсэн байна. Тэрээр цианотайпын аргыг буюу одоогийн блуупринттэй адил зүйлийг нээсэн байна. Мөн тэрээр гэрэд зураг, сөрөг зураг, эерэг зураг хэмээх төрлүүдийн хамгийн анх ашигласан.
1851 онд Фредрик Скотт Арчер Химч хэмээх сонинд өөрийн нээли болох нойтон ялтасанд коллодион хийх боловсруулалтыг нийтлэв. Энэ нь хуурай ялтасыг нээх хүртэл буюу 1880-аад оны сүүлч хүртэл хамгийн өргөн ашиглагдаж байв. Коллодион хийх боловсруулалт нь дотроо Амбротайп буюу шилэн дээрх эерэг дүрс, Ферротайп буюу метал дээрх эерэг дүрс болон давстай цаасан дээр хэвлэгддэг сөрөг дүрс хэмээн гурав хуваагддаг.
1884 онд Жеорж Ийтсмэн хальсийг нэвтрүүлснээр хуучин ялтсан дээрх зургийг бүр мөсөн халж өнөөгийн хальсний аппарат үүсэх эхлэл болсон юм.

Гэрэл зургийн төрлүүд

  • Хар цагаан гэрэл зураг

Бүх гэрэл зураг нь моночром буюу хар цагаан өнгөтэй байсан. Өнгөт гэрэл зураг нэвтэрсэн хэдий ч хар цагаан зураг нь хэд арван жил гол төрөл байсаар ирсэн юм. Үүнд түүний хямд үнэ, сонгодог харагдах байдал нь нөлөөлсөн юм. Орчин үед хар цагаан зураг нь жижиг урсгал болсон ба ихэнх нь өнгөт гэрэд зургийг ашиглах болсон.
Олон гэрэл зурагчид хар цагаан зураг авсаар л байна. Мөн олон дижитал аппаратуудад ч хар цагаанаар авах тохиргоо байдаг болсон.

  • Өнгөт гэрэл зураг

Өнгөт гэрэл зургийн 1800-аад оны эхээр нээсэн юм. Эхний туршилтууд нь өнгийг засаж чадахгүй, харлуулсаар байжээ. Хамгийн анхны бөгөөд өнөөг хүрсэн өнгөт гэрэл зургийг 1861 онд Физикч Жэмес клерк Максвел авсан юм.
Хамгийн анхны өнгөт зураг авах арга нь гурван аппарат ашигладаг байв. Аппарат бүрийн дурангийн урд өнгийн шүүлтүүр хийж өгдөг байжээ. Энэ аргаар боловсруулахад гурван үндсэн суваг хэрэг болдог байв. Оросын гэрэл зурагчин Сергей Михайлович Прокудин-Горский гурван өнгийн ялтсан дээр хурдан дарааллан авдаг аргыг нээсэн байна.
Хамгийн анхны өнгөт ялтас Авточромыг Францын ах дүү Люмирүүд нээн 1907 онд худалдаанд гаргав. Энэ нь 1932 онд Германы Акфа Акфаголорыг нээтэл цорын ганц өнгөтөөр авах боломжтой ялтас байв. 1935 онд Америкийн Кодак хамгийн анхны орчин үеийн өнгөт хальс болох гурван өнгөн дээр суурилсан Кодачромийг нээжээ. Үүний дараагаар 1936 онд Акба дахин Акфаколор Ньюг гаргав. Ихэнх орчин үеийн өнгөт хальснууд нь Акфаколор Ньюгийн технологи дээр суурилсан байдаг. Түргэн өнгөт хальсийг 1963 онд Поларойд нээв.

  • Дижитал гэрэл зураг

Уламжилалт гэрэл зураг нь энд тэндгүй аялагч, сонингийн зурагттай өрсөлдөгч гэрэл зурагчидад авсан гэрэл зургаа хурдтай дамжуулахад төвөгтэй байв. Зарим гэрэл зурагчид зөөврийн лаброторитой явдаг байв. 1981 онд Сони charge-coupled device бүхийн Сони Мавика гэрэл зургийн аппаратыг олон нийтэд танилцуулсанаар хальсны аппарат шахагдах эхлэл болжээ. Мавика нь зурагаа дискэнд хадгалдаг, телевикдээр үзэх боломжтой байсан хэдий ч бүрэн дижитал болоогүй байв. 1990 онд Кодак DCS 100-г бүтээснээр худалдаанд гарсан хамгийн анхны дижитал аппарат болов. Гэвч түүний өндөр үнэ нь зөвхөн сэтгүүлийн болон мэргэжлийн гэрэл зурагчид л хэрэглэдэг байжээ.
Дижитал аппарат нь электрон дүрс мэдрэгчтэй ба дүрсийг мэдээлэл хэлбэрээр бүртгэж авдаг. Дижитал болон хальсний аппаратын гол ялгаа нь хальсний аппарат нь маш их ажиллагаа шаарддаг бол дижитал апарат нь зөвхөн мэдрэгчээс хамаардаг. Энэхүү зөрөө нь боловсруулалтын дараагийн шатанд ихээхэн ялгааг үүсгэдэг.
Дижитал аппарат нь зах зээл дээр Хальсний аппаратыг хэрэглээний болон мэргэжлийн түвшинд аль алинд нь оролдог болоод байна. Дижитал point-and-shoot аппаратууд нь хэрэглээний зах зээлийн хамгийн их хувийг эзлэж байна. 2004 оны нэг сард Кодак дахин 35 мм хальсны аппарат үйлдвэрлэхгүй хэмээн зарласан нь хальсний гэрэл зургийн эрэн төгсгөл ойрхон буйг сануулж эхэлсэн. Гэвч хальсний аппаратын зах зээл дээр Кодак бага хэмжээг эзэлдэг билээ. 2006 оны нэг сард Никон Nikon FM10, Nikon F6 хоёр загвараас бусад загварын хальсны аппарат үйлдвэрлэхээ зогсоосноо зарласан бол Канон 2006 оны таван сарын 25нд дахин шинэ хальсны аппаратын загвар гаргахгүй болсоноо зарлажээ.
Гэрэл зураг худлаа яридаггүй хэмээх хэлц үгтэй холбогдон дижитал аппараттай холбогдсон ёс зүйн асуудлууд урган гараад байна. Олон сэтгүүлчид өөрсдийн гэрэл зурагаа огтлох, янзлахгүй, эвлүүлэхгүй хэмээдэгч олон шүүх дижитал зургийг гэмт хэргийн баримтад тооцдоггүй. Цаашид ч энэ хэвээрээ байх болно. Учир нь өнөөгийн зураг засварлдах технологи нь захийн хүүхэд ч яаж ч өөрчилж болохоор хялбар болоод байна.

Гэрэл зургийн хэлбэрүүд

  • Арилжааны гэрэл зураг

Хөшигний худ болон бзртгэх тохиргоонуудыг гарааг тохируулснаар гайхалтай, нүдээр харж чадахгүй үр дүнг гаргаж болно.
Арилжааны гэрэл зургийн ертөнцийг доорх хэлбэрээр ангилж болно.

  • Сурталчилгааны гэрэл зураг: Ихэвчилэн үзүүлэн хэлбэртэй бүтээгдэхүүн% үйлчилгээг борлуулах зорилготой. Эдгээр зургуудыг ихэвчилэн сурталчилгааны агентлагууд, загварын пүүсүүд бүтээдэг.
  • Загварын гэрэд зураг: Энэ төрлийн гэрэл зурагт ихэвчилэн загвар өмсөгчидийг авдаг. Тухайн хувцас, бүтээгдэхүүнийг тодруулж, онцолж харуулдаг.
  • Хэргийн газрын гэрэл зураг: Энэ төрөлд дээрэм, хүн амьний хэрэг зэрэг гэмт хэргийн газрын зургууд багтдаг. Хар цагаан болон хэт ягаан туяаны аппаратыг зарим нэг зүйлсийг тодруулах зорилгоор ашигладаг.
  • Хөдөлгөөнгүй зүйлсийн гэрэл зураг: Голцуу хөдөлгөөнгүй зүйлсийг авдаг. Үүнд нь байгалийн болон хүний гараар бүтсэн зүйлс ордог.
  • Хүнсний гэрэл зураг: Сав баглаа бодол болон зар сурталчилгаанд ашигладаг. Хөдөлгөөнгүй зүйлсийн гэрэл зурагтай төстэй боловч зарим нэг тусгай чадвар шаарддаг.
  • Хөрөг болон хуримын гэрэл зураг: тухайн авхуулсан хүндээ ихэвчилэн борлуулагддаг гэрэл зургууд
  • Уран сайхны зураг: хэрэглэгчдэд борлуулах зорилгоор дахин боловсруулсан зурагууд байдаг.
  • Байгалийн зурагууд: Жуулчид болон хэрэглэгчдэд борлуулах зорилгоор төрөл бүрийн газарт авсан зурагууд
  • Зэрлэг амьтадын зураг: Ан амьтадын амьдралын талаар харуулсан гэрэл зургууд

Гэрэл зургийн зах зээлийн гол зүйл нь афоризм буюу “нэг зураг мянган үгийг илэрхийлэх” юм. Сэтгүүл, сонин, веб хуудас, сурталчигаандаа ашиглах зорилгоор пүүс, компаниуд худалдан авдаг.
Олон хүмүүс сонирхолоороо болон худалдааны зорилгоор гэрэл зураг авдаг.

Гэрэл зураг урлагын нэг хэлбэр болох нь

20 зуунд уран сайхны гэрэл зураг болон, баримтад гэрэл зураг нь урлагын нэг хэлбэр мөн хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн билээ. АНУ-д гэхэд Алфред Штиглец, Эдвард Стейчэн, Жон Жарковски, Эдвард Вестон зэрэг авьяаслаг зурагчид гэрэл зургийг урлагын нэг хэлбэр гэдгийн батлахын тулд амьдралаа зориулсан юм. Уран сайхын гэрэл зурагчид зураг авахдаа уран зургийн хэлбэрүүдийг ашиглан романтик байдлийг бүрдүүлэхийг зорьдог.

Гэрэл зургийн гоо зүйн талаарх маргаан тогтмол яригдсаар ирсэн ба ялангуяа уран сайхны талаар ихээхэн маргаантай байдаг. Олон уран бүтээлчид гэрэл зургийг дүрсийг механик аргаар дахин боловсруулсан зүйл гэдэг. Хэрвээ гэрэл зураг урлаг юм бол урлагын тодорхойлолтийг дахин тодорхойлох шаардлагатай болж байна. Гэрлээр бичэж байсан анхны гэрэл зурагчид Ниепце, Дагуер нар олон хүний талархал хүлээсэн бол урлагын тодорхойлолттой нүүр тулвал тэднийг яах вэ? Хэмээн зарим нэг хүмүүс асуулт тавьсаар байна.

Техникийн гэрэл зураг

Аппарат нь анх үүсэн бий болсон цагаасаа хойш нар хиртэлд зэрэг сансар огторгуйн үйл явдлууд, бичил амьтадыг авах зэргээр бүхий л зүйлсийг баримтжуулж авхад ашиглагдсаар өнөөг хүрээд байна. Мөн гэмт хэргийн газар, осолын газар зэргийг 1879 онд гарсан Tay Rail Bridge-ийн осолоос хойш баримтжуулсаар иржээ.

Бусад гэрэл зургийн техникүүд

Аппаратаас гадна гэрэл ашиглан дүрс буулгагч төхөөрөмжүүд байдаг. Жишээ нь хувилагч машин, фотохувилагч зэрэг тогтмол электрон цэнэгийг ашиглан дүрс боловсруулагч төхөөрөмжүүдийг бид өдөр тутам хэрэглэж байна. Мөн сканнер, фотограмм төхөөрөмжүүд бий билээ.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн

2011 оны 04-р сарын 08 Нийтэлсэн Зулаа

И-Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах  арга зүй

Өнөө үед Мэдээлэл Холбооны Технологийг (МХТ) багшлах үйл ажиллагаандаа хэрэглэх, хичээлийн агуулгад интеграцчлах асуудал багш бүрийн өмнө тавигдаж байна. Олон улс оронд МХТ-ийг сургалтын үйл ажиллагаанд хэрэглэснээр сургалт нь үр дүнд хүрч байгаа тухай өгүүлсэн байдаг боловч МХТ-ийг хэрэглэх нь сургалтын чанартай болгох цорын ганц арга зам биш юм. Харин цахим сургалтыг хэрэгжүүлэхэд МХТ-ийн сургалтад хэрэглэх зайлшгүй шаардлагатай болж байгаа билээ. МХТ-ийг сургалтад хэрэглэж байгаагийн нэг чухал илрэл нь түүнийг ашиглан сургалтын дидактик шаардлагыг хангасан хэрэглэгдэхүүн боловсруулах явдал байдаг.

Мэдээлэл холбооны технологи (МХТ) гэж юу вэ?

Мэдээлэл холбооны технологи (МХТ, ICT) нь мэдээлэл холбоо, харилцааны хэрэгслийг ашиглан мэдээллийг олж авах, тараах, боловсруулах, хадгалах, дамжуулах, хэрэглэх зэрэг бүхий л үйл ажиллагааны тухай ойлголт юм. Тиймээс МХТ нь:

  • Мэдээллийг хуваалцах, харилцан ашиглах
  • Мэдээллийг боловсруулахад шаардлагатай техник хангамж, програм хангамж, харилцаа холбооны тоног төхөөрөмж гэх мэт хэрэгсэл
  • Эдгээр төхөөрөмжүүдийг ашиглах технологи болон техник зэрэг юм

И-Сургалт гэж юу вэ ?

Өмнө өгүүлснийг үндэслэн и-сургалт гэдгийг технологид суурилсан сургалт хэмээн тодорхойлж болдог.

            Цахим сургалт = технологид суурилсан сургалт

Цахим сургалтын томьёолол нь компьютерт суурилсан сургалт, Вебд суурилсан сургалт, виртуал сургалт, телевиз, радиогийн сургалт зэргийг агуулах сургалтын нэгэн шинэ хэлбэр бөгөөд үйлчилгээний өргөн цар хүрээг агуулсан байдаг. Цахим сургалт нь суралцагчид агуулгаа хүргэхдээ бүх төрлийн цахим дамжуулах төхөөрөмж, түүний дотор интернет, интранет, экстранэт, хиймэл дагуулын систем, аудио, видео систем, интерактив телевиз  зэргийг ашигладаг.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэж юу вэ?

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн гэдэг нь сургалтын дидактик шаардлагад нийцэхүйц боловсруулагдсан, компьютер болон бусад технологийн  тусламжтайгаар суралцагчдад хүрч, сургалтад хэрэглэгддэг нэг төрлийн хэрэглэгдэхүүн юм. Технологи ашигласан сургалт нь уламжлалт сургалттай харьцуулахад маш их бэлтгэл 80%-ийн бэлтгэл шаарддаг.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүй

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх нь ихээхэн цаг, хүч, хөдөлмөр шаардсан ажил байдаг ба цахим хэрэглэгдэхүүн боловсруулах нь дараах 3 алхмаар хийгддэг. Үүнд:

  • Хичээлийн материалд шинжилгээ хийж, цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах
  • Төслийн дагуу хэрэглэгдэхүүн боловсруулах
  • Боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршин сайжруулах

Цахим хэрэглэгдэхүүнийхээ төслийг боловсруулах

Агуулгын аль хэсэгт ямар элементүүдийг хэрэглэхээ дэлгэц бүрээр нарийн төлөвлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл

  • Дуу авиа, хөдөлгөөн, видео, зураг, загвар үзүүлэх гэх мэтийг маш дэлгэрэнгүй ойлгомжтой төлөвлөн төслөө бичих
  • Сорил, хичээлийн явцын болон төгсгөлийн материал байх эсэхийг нарийн төлөвлөж, төсөлдөө оруулах
  • Дэлгэцийн зохиомжид өнгөний зохицол болон бусад шаардлагатай элементүүдийг зааж өгөх хэрэгтэй.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах үе шат

Энэ үе шат нь өмнөх шатанд боловсруулсан төслийн дагуу цахим хэрэглэгдэхүүнээ компьютерт боловсруулах үе шат юм. Хэдийгээр хэрэглэгдэхүүнийг боловсруулах төслийг өмнөх алхамд хийсэн боловч энэ алхамд дидактик шийдэл хийх шаардлага байсаар байдаг. Тухайлбал, өнгөний зохицол, дэлгэцийн зохиомж гэх зэрэг асуудлыг энэ алхам болон дараагийн алхамд шийдэж болдог.

Цахим хэрэглэгдэхүүн боловсруулах зөвлөмж

  • Зураг, Видео зэрэг материалыг хичээлийн тексттэй зохицуулан оруул.
  • Хичээлийн текстийг дэлгэцэд бүтнээр нь багтаа.
  • Текстийн хэмжээг 5-8 мөрөөр хязгаарлаж, нэг дэлгэцэнд 15-аас дээш мөр оруулахгүй байх.
  • Текстийг мөрний уртаар хязгаарлаж, 10 хүртэлх үгийг нэг мөрөнд багтаахыг хичээ.
  • Дэлгэцэн дэх текстэд 2-оос илүү параграф бүү холь.

Цахим хэрэглэгдэхүүн нь  дидактик боловсруулалтаас гадна сургах програмын шинжийг агуулсан байх шаардлагатай байдаг.

Суралцагчийг үнэлэх, аргазүй

Хичээлдээ суралцагчийн үнэлгээний систем  ашиглах нэг хэвийн байдлаас нь гаргаж цааш хөгжих, судлах сэдэл төрүүлдэг давуу талтай байдаг.  Нөгөө талаас багш өөрийн суралцагчийн мэдлэгийн төвшин, сурах явцын талаарх мэдээлэл олж авахад чухал үүрэгтэй юм.  И-Сургалтын шалгалтын материалыг, бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаад хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх   зэрэг олон төрлийн сонголттойгоор бэлтгэж болдог.

 Тестэнд тавигдах шаардлага:

  • Тест нь сургалтын агуулгын зорилтуудад нийцсэн суралцагчийн мэдлэгийн тодорхой тvвшин vр дvнг бодитой илрvvлж чадахуйц байх ёстой.
  • Тест нь сургалтын агуулгад багтсан судлагдахуун болон сургалтын vр дvнгийн олон дахин давтагдах тvгээмэл жишээ загварыг агуулсан байна.
  • Сургалтын vр дvнг шалгаж болохуйц олон тєрлийн асуулт даалгавруудаас бvрдэх ёстой.
  • Аливаа тест ямар зорилгоор авч байгаа, оноо дїнг юунд хэрэглэх бэ? гэдэг нь  тодорхой байна.
  • Тестvvд нь аль болох найдварын єндєр зэрэгтэй хийгдсэн байх ёстой ба оноог гаргахдаа ул суурьтай хандах хэрэгтэй.
  • Єгєгдсєн хариултууд нь даалгавартайгаа дvрэм хэлзvй, бvтцийн хувьд зохицсон байна.
  • Нєхєх даалгавар зохиохдоо ганц юмуу хоёр vгийг єгvvлбэрийн тєгсгєлд асуултын хариултыг зэрэгцvvлэн байрлуулахаар ижил зайтай авна.
  • Даалгавар бvрийн хэмжээ ба биелvvлэх дундаж хугацааг тодорхойлно.
  • Хоёрдмол болон vгvйсгэсэн утгатай даалгавраас зайлс хийх шаардлагатай.

Тест зохиоход анхаарах зvйлс:

  • Даалгавар бvр сургалтын ямар нэг чухал vр дvнг л шалгах зорилготой байх
  • Даалгавар бvр нь нэг л тодорхой асуудлыг шийдвэрлэхээр дэвшvvлэх ёстой бєгєєд уг асуудал нь тодорхой ойлгомжтой байх ёстой.
  • Даалгавар ба тvvнд єгєгдєх хариултууд нь энгийн тодорхой vг хэллэгтэй байх ёстой.
  • Даалгавар vгvйсгэх утгатай vг хэллэг орсон тохиолдолд тэдгээрийг онцгойлон анхаарах хэрэгтэй.
  • Зєв гэж сонгуулахаар бэлдсэн хариулт нь vнэхээр зєв тєдийгvй бусад хариултаас хамгийн оновчтой нь байх ёстой.
  • Зєв хариулт нь товч дэлгэрэнгvй янз янз байх ёстой.
  • Даалгавар бїр уг тест дэх бусад даалгавраас хамааралгvй, тусдаа бие даасан байх ёстой.
  • Эвтэйхэн тодорхой бєгєєд ойлгомжтой загвараар даалгавар хариултаа байрлуулах ёстой.
  • Нєхєх vгийн орон зай нь нэгэн жигд хангалттай хэмжээтэй байх ёстой.
  • Тест нь дунджаар 20 орчим даалгавартай байх ёстой.

Сургалтын цахим хэрэглэгдэхүүн боловсруулахад өргөн хэрэглэгдэж байгаа програмууд

  • PowerPoint - Энэ нь Microsoft office-ийн  бүрэлдэхүүнд багтдаг, бидэнд хамгийн ойр мультимедиа хэрэглэгдэхүүн боловсруулах програм юм.
  • Flash - Flash програм нь Adobe (Macromedia компани Adobe-тай нэгдсэн) компанийн бүтээгдэхүүн юм. Баялаг мультимедиа агуулга бүхий хэрэглэгчийн интерфейс боловсруулах, онлайн сургалт, сурталчилгаа, тоглоом, Вебд суурилсан програм боловсруулах боломжтой. Энэ програм нь эдүүгээ интернэтэд болон Вэбэд суурилсан сургалтын агуулгыг хөгжүүлэхэд түлхүү хэргэлэгдэж байгаа. Сүүлийн үед тоглоомын салбарт уг технологийг өргөн ажиглаж байна. Flash технологи дээр боловсруулсан файлыг уншихад Flash Player шаардлагатай байдаг. Flash Player нь платформ буюу үйлдлийг систем хамааралгүй болсон. Macromedia Flash програм нь вектор график дээр үндэслэн хөдөлгөөнт дүрсийг бvтээх өргөн боломжийг агуулсан байдаг. Өөрийн хийсэн хөдөлгөөнт дүрс, animation, movie зэрэгт дуу авиа дагалдуулах, програмын код оруулах боломжтой.

  • AudaCity - Үнэгүй, нээлттэй эх бүхий програм бөгөөд дуун мэдээллийг бичих болон засварлах боломжийг олгодог. Энэ нь Macintosh OS X, Microsoft Windows, GNU/Linux болон бусад системүүдэд зохицон ажилладаг.

  • Camtasia - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Camtasia Studio нь өндөр төвшний сургалтын зориулалттай, дидактик хэрэглэгдэхүүн буюу тухайлбал, видео болон пресентацийг боловсруулдаг програм юм. Энэ програмын онцлог нь animation объект оруулж болдог.
  • SnagIt  - TeachSmith компанийн бүтээгдэхүүн. Дэлгэц дэх обьектийг хэсэгчлэн болон бүхлээр нь хөдөлгөөнтэйгөөр авч, түүнийгээ  засварлах боломжийг олгодог програм юм. Өөртөө дагалдан зургийг засварлах хавсарга програмтай. 

  • iSpring - iSpring Solutions, Inc. компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэн и-сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зориулан гаргасан. Сургалтын агуулга, шалгалтын материалыг видео,  аудио,  зураг, хөдөлгөөнт  дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint программ дээр бүтээдэг ба iSpring - н   нэмэлт Add-In  ашиглан бэлтгэсэн  хичээлээ SCORM    стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-сургалтын мэргэжлийн программ хангамж юм.

  • Articulate Studio -Articulate компанийн бүтээгдэхүүн. MS-PowerPoint ба Macromedia Flash програм хангамжуудыг нэгтгэн и-сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулахад зориулан гаргасан. Сургалтын агуулга, шалгалтын материалыг видео,  аудио,  зураг, хөдөлгөөнт  дүрслэл болон олон төрлийн нэмэлт материал ашиглан MS-PowerPoint программ дээр бүтээдэг ба Articulate- н   нэмэлт Add-In  ашиглан бэлтгэсэн  хичээлээ SCORM    стандарт уруу хөрвүүлэн гаргадаг и-сургалтын мэргэжлийн программ хангамж юм.

Одоо  жишээ болгон Articulate Studio  программ хангамжийг ашиглан хичээл боловсруулах талаар товч зааварчилгааг өгье.

Articulate Studio 

-г өөрийн компьютерт суулгаснаар PowerPoint программд шинээр дараах меню үүснэ

Агуулгын үндсэн хуудас байгуулах

PowerPoint  програмдаа нээж ямар төрлийн загвар дизайнтай хичээлийн агуулга бэлтгэх гэж байгаагаас хамааран өөрийн слайдын  загвараа сонгож шинээр документ үүсгэнэ. Слайд бүрт хувийн шинж чанарыг тогтоон өгч дээр өгүүлсэн зааварчилгааг баримтлан хичээлийн агуулгаа боловсруулна.  Слайдад PowerPoint   програмын хөдөлгөөн үүсгэх аргачлалыг ашиглаж болно.

 Слайдын хувийн шинж чанар буюу слайд ямар хугацаагаар солигдох эсвэл mouse -ны товшилтоор солигдох болон суралцагч слайдыг удирдах, тухайн слайд харагдаж байхад дуу ,  дүрс үзүүлэх зэрэг тохиргоог дараах мэнюний тусламжтайгаар хийж болдог.

Слайд бүрийн хувийн тохиргоог хийсэн бол ерөнхий тохиргоо буюу  Багшийн мэдээлэл, Лого, player -ийн зэрэг тохиргоог оруулж өгнө

 

Articulate Studio -н  нэмэлт  модиулиудыг ашиглах

Эдгээр модулиуд нь  хичээлд PowerPoint программ дээр байдаггүй боловч хичээл заавал ашиглагдах шаардлагатай байдаг нэмэлт боломжуудыг олгож өгдөг. Энэ нэмэлтүүдийг  дараах цэсээс сонгон хичээлдээ ашиглах боломжтой. Үүсгэхдээ Articulate цэсний Engage Interaction  мэнюг  сонгоно.  Үүний өмнө тухайн нэмэлт хичээлийн слайдуудын  аль хэсэгт байрлахыг тодорхойлж тухайн слайдаа идэвхжүүлнэ. (Идэвхжүүлсэн слайдын доод талд  шинээр слайд үүснэ )

 Сонгосон модуль бүр өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг ба тухайн шинжийг агуулсан агуулга засварлагчтай байдаг.  Энэхүү засварлагчийн тусламжтайгаар өөрийн оруулах агуулгаа хүссэнээрээ янзлах боломжтой. Дараа нь засварлагчийн 'Save and Return to Presenter' товчийг ашиглан өөрийн хичээлд нэмэлт хэсгээ оруулна.

 Хичээлээ бэлтгэж дуусгасан бол 'Articulate' цэсний  'Publish'  мэнюг ашиглан SCORM 1.2 стандартаар хөрвүүлэх  тохиргоог сонгож  хөрвүүлнэ.

Articulate Studio -г ашиглан шалгалтын материал бэлтгэх

Дээр зурагт үзүүлсэн 'Articulate' цэсний 'QuizMaker' мэнюг ашиглан шалгалтын материалаа бэлтгэнэ.   

Шалгалтын даалгаврыг үүсгэхэд  даалгаврын засварлагч нээгдэх ба асуулга бүрээр нь нэг бүрчлэн шалгалтын материалаа бэлтгэнэ. Асуулгын хэлбэр (бичгээр хариулах, сонсоод хариулах, уншаар хариулах, нэг зөв хариулттай сонголттой хариулт, олон зөв хариулттай сонголттой хариулт, харгалзуулах, зөв/буруу-г олох , хоосон зайг бөглөх   гэх мэт) бүр өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй байдаг ба тухайн шинжийг агуулсан  даалгаврын засварлагч дэд асуулгын агуулга  засварлагчтай байдаг.  Энэхүү засварлагчийн тусламжтайгаар өөрийн оруулах асуулгаа хүссэнээрээ янзлах боломжтой. Асуулгаа янзалж дуусаад асуулга засварлагчийн 'Save & Close' товчийг ашиглан даалгавар засварлагч уруу шилжиж очно. 

Шалгалтын материалыг оруулж дууссан бол даалгавар  засварлагчийн 'Save and Return to Presenter' товчийг ашиглан өөрийн хичээлд шалгалтаа нэмж оруулна

Аялал жуулчлалын веб сайтууд

2011 оны 04-р сарын 04 Нийтэлсэн Зулаа
web sait Тайлбар
1 mongoliatourism.gov.mn Байгаль орчин аялал жуулчлалын яам
2 travelnews.mn Mонголын аялал жуулчлалын нэгдсэн портал сайт
3 mongolia-tourism.mn аялал жуулчлалын үндэсний төв
4 ubtourism.mn нийслэлийн аялал жуулчлалын төв
5 touristinfocenter.mn Жуулчны мэдээллийн төв

Сургалтын зориулалт бүхий веб сайтууд

2011 оны 04-р сарын 04 Нийтэлсэн Зулаа
Веб сайтын нэр Тайлбар
1 MSUE.MN Монгол Улсын Боловсролын Их Сургууль
2 otgontenger.edu.mn Oтгонтэнгэр их сургууль
3 msua.edu.mn Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
4 num.edu.mn Монгол Улсын Их Сургууль
5 humanities.mn Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль
6 dum.mn Батлан Хамгаалахын Их Сургууль
7 orkhon.edu.mn Орхон Их Сургууль
8 ikhzasag.edu.mn Их Засаг Их Сургууль
9 dean@greatmongol.mn Их Монгол Дээд Сургууль
10 ub-university.mn Улаанбаатар Их Сургууль

Д.Сүхбаатар

2011 оны 03-р сарын 30 Нийтэлсэн Зулаа
Д.Сүхбаатар (1893-1923)
МАХН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч монгол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны 3-р сарын 2-нд тэр үеийн Маймаа(одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд зайсан С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв.

Д.Сүхбаатар 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болсон байна. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д.Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв.

Тухайлбал 1914 оны зун хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Хужирбулангийн цэргийн дотор гарсан энэ мэт тэмцэл нь чухамдаа феодалийн дарлалын эсрэг монголын ард түмний явуулж байсан нийтийн тэмцлийн нэг хэсэг нь байв. Д. Сүхбаатар цэргийн алба хаахдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ. Тиймээс ард олон түүнийг үндэсний баатрын ёсоор үзэж алдар нэр нь орон даяар дуурсах болсон юм.

Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуусын хамт алба хааж байхдаа хар, шар феодалууд, гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлол, хэрцгийллийг чин сэтгэлээсээ үзэн ядаж тэрхүү зовлон зүдгүүрээс ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Д.Сүхбаатарын хувьсгалт үйл ажиллагаа, улс төрийн ухамсрын өсөлтөд Октябрын социалист их хувьсгалын үзэл санаа, оросын хувьсгалчид, дэвшилт үзэлтэй хүмүүс их нөлөөлжээ. Нийслэл хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М.И.Кучеренко, Я.В.Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчдын идэвхтэй үйл ажиллагаа Д.Сүхбаатарын анхаарлыг татаж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болсон юм.

Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилснаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Октябрын социалист их хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байжээ.

Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Хүрээний ба Консулын гэсэн хувьсгалт хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д.Сүхбаатар хувьсгалт нууц бүлгийг санаачлан байгуулагчийн нэг байв. 1920 оны 6-р сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг хувьсгалт байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ. Энэ хурал дээр нөхөр Д.Сүхбаатар хэлэхдээ: “Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй” гэжээ.

Тэрхүү тангараг нь тус хувьсгалт байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан юм. Нууц хоёр бүлгийн дотор янз бүрийн үзэл санаатай хүмүүс оролцсон учир тэд ард түмний тэмцлийн зорилгыг өөр өөрөөр ойлгож байв. Гэвч ард түмний эрх ашгийг гуйвалтгүй хамгаалж үндэсний эрх чөлөөний тэмцлийг Зөвлөлт Орос Улсын ажилчин ангийн хувьсгалт тэмцэлтэй холбохыг тууштай эрмэлзсэн Д.Сүхбаатар хувьсгал байгууллагын жинхэнэ удирдагч болов.

Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын хувьсгалчдын шугам ялж дийлсэн билээ. Энэ үеэс Д.Сүхбаатар хувьсгал байгууллагын жинхэнэ удирдагч болов. Д.Сүхбаатар тэргүүтэй Монголын хувьсгалчид Орос оронд ялсан Октябрийн социалист их хувьсгалын чөлөөлөх үзэл санааг баяртайгаар угтан авч Коминтерн, Зөвлөлт Оросын коммунист намтай холбоо тогтоон, ялсан пролетарын орны тусламж авах тухай маш чухал шийдвэр гарагсан билээ.

1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмны их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт “Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн” гэж хэлж байв. Хятадын милитаристууд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д. Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд Эрхүү хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ.

1920-1921 оны өвөл Нийслэл хүрээг оросын цагаантан барон Унгерн эзэлсэн нь тус орны харьцааг эрс өөрчилөв. Монгол орон нэлэнхүйдээ харийн дээрэмчин цэргүүдийн дураар авирлах талбар болов. Энэ үед Д.Сүхбаатар монголын дотоод дахь ноцтой байдлыг тодорхой мэдэж ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах улс төрийн дайчин байгууллага МАХН -ыг жинхэнэ ёсоор байгуулах бүх бэлтгэл ажлыг шууд гардан удирдсан юм.

Үүний хамт намын бодлогыг олон түмэнд таниулах, ухуулах хуудас болон намын анхны дайчин хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чандад хэвлүүлэн монгол нутагт нууцаар нэвтрүүлэх, партизан цэрэг элсүүлэх зэрэг асар их ажлыг зохион байгуулж байв. 1921 оны 2-р сарын есөнд болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулах ажлыг түргэтгэх, зэвсэгт тэмцэлд идэвхтэй бэлтгэх зорилгын үүднээс Д. Сүхбаатарыг журамт цэргийн жанжинаар томилсон байна. 1921 оны 3-р сарын 1-3 ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурал Монгол орны улс төрийн байдлын тухай хэлэлцэж, намын Программыг батлан бүх ард түмний зэвсэгт бослогыг бэлтгэн явуулах, Ардын журамт цэргийн штаб байгуулах, Монгол Ардын Намын Төв Хороог сонгон нам байгуулах тухай асуудал хэлэлцжээ.

Их хурал Ардын журамт цэргийн жанжинд Д. Сүхбаатарыг томилсон юм. 1921 оны 3-р сарын 13 -нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг МАХН-ын удирдлагаар байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд Д.Сүхбаатар оржээ.1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо үүрлэж үүрлэж байсан гэмин цэргийн гол үүрийг бут цохиж Хиагт хотоо чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, империализм, феодализмыг эсэргүүцсэн Ардын хувьсгалын эхлэлт болжээ.

Уг тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах уран чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Ардын журамт цэргийн болон Улаан армийн ангиуд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр М.А.Н-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж Хүрээний засгийн газрыг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 8-р сарын 10-нд Хүрээний хуучин засгийн газрыг татан буулгаж Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Д.Сүхбаатарыг ардын засгийн газрын цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд бүх цэргийн жанжнаар томилжээ.

1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн. Хэлэлцээрийн үеэр дэлхийн хөдөлмөрчдийн их багш В.И.Ленин Монголын засгийн газрын төлөөлөгчид Д.Сүхбаатар нарыг Кремлийн ордонд хүлээн авчээ.

Манай нам төрийг үндэслэн байгуулагч Монгол ард түмний суут хүү, аймшиггүй чин зоригт Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд зуурдаар таалал төгсчээ. Д.Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө “Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ!”, “Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!” гэж гэрээсэлжээ.

Хамрын хийд

2011 оны 03-р сарын 30 Нийтэлсэн Зулаа
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг. 1821 онд хийдийг байгуулсан. Энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй. Ихэнх нь төвд , монгол хийцийн сүм дугануудтай. 


Зүүн хүрээнд нь ноён хутагт голлон суудаг байсан ба энд Лаврин сүм, Авга дацан, хүүхдийн дацан сургууль, номын сангаас гадна Хамбын, Лам нарын, Шүтээний, Номчийн аймгуудтай байсан. Энд  IV ноён хутагт Жамъян Ойдовжамц,  VI ноён хутагт Лувсандондов нарын шарилын сүм байсан хийгээд Лаврин сүмд ноён хутагт Данзанравжаа болон дараах хутагтууд амьдран сууж байв. 

Хамрын хийдэд Амаагийн гандай эргэх, цам гаргах, маань хөгжөөх зэрэг  шашны зан үйл байнга болдог бас ноён хутагтын “Саран хөхөөний намтар” жүжгийг жил бүр найруулан тавьдаг байжээ.

“Саран хөхөөний намтар” дуулах дацан нь ноён хутагтын уран бүтээлийг олонд үзүүлэх зорилгоор барьсан задгай театр байв. Энэ дацан нь 3 давхар. Сүм хэлбэрийн байшинтай, 35 жангийн хэмжээтэй уг театрыг салхины урсгал тааруулж барьсан учраас үзэгчдэд жүжгийн яриа, хөгжмийн аялгуу хүрэхэд хялбар байжээ.

Хамрын хийдийн орчимд агын ёсны жарз бясалгал хийдэг арваад агуй, нутгийн ардууд хутагтын адисласан ус хэмээн нэрлэдэг ноён хутагтын гаргуулсан худаг бий. Эл худгийн усыг тэрээр ходоод, элэг дотор эрхтний гэмийг арилгахад тустай хэмээн “Рашаан булаг хэмээх адистай усны судар оршвой” гэдэг номондоо бичжээ.  

1930 онд 13 дацан, 4 аймаг, 22 дуган, 2 суварга, 11 сүмтэй байсан Хамрын хийд сүм хийдийг галдан шатаасан 1937-1938 оны үед  туйр болтлоо сүйджээ.

1990 – ээд оноос Лаврин, Санагтэгчилэн зэрэг сүмүүдийг сэргээн босгож шашны хурал номын үйл ажиллагааг сэргээж, хийдийн туйрыг 1994 онд аймгийн хамгаалалтанд авчээ.

Энэ бол түүх

2011 оны 03-р сарын 30 Нийтэлсэн Зулаа

Чингис хаан (~1162 - 1227 оны 8 сарын 18) 1206 онд зүүн хойд Азийн нүүдэлчин аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан Монголын хаан байв. Хиад Боржигин Есүхэйн Тэмүжин (Тэмүүжин ч гэж бичдэг) гэдэг нэртэйгээр Боржигин овогт төрсөн тэрээр түүхэн дэх хамгийн гарамгай цэргийн удирдагчдын нэг болсон юм.

Их Монгол Улсыг байгуулсны дараа тэрээр амьдралынхаа явцад Ази, Европын ихэнх нутаг дэвсгэрийг эзэлсэн бөгөөд харин түүний үр хүүхдүүд үүнийг нь үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн байна.

Чингис хаан Тангудыг эзлэсний дараа 1227 онд нас баржээ. Түүний оршуулагдсан газар нь одоо хүртэл олдоогүй болно. Чингисийн үр удам өнөөгийн Хятад, Солонгос, Кавказ, Төв Азийн орнууд, мөн өнөөгийн Орос, зүүн Европ, Ойрхи Дорнодын зарим хэсгүүдийг эзэлсэн буюу түшмэг улсуудаа болгосон ажээ.